Гадаадад тэтгэлэгтэй суралцах боломж хүн бүрт нээлттэй юу?

Боломж нээлттэй, харин боломжийг ашиглах нь зөвхөн танаас шалтгаална. Тайвань, Франц, АНУ-д суралцсан намайг баян айлын хүүхэд гэж боддог хүн цөөнгүй. Үнэндээ төсвийн цалинтай ээж минь картын барааны хүнд хэцүү үед дэрсхэн гурван хүүхдээ өсгөж дотоодын сургуульд оруулж төгсгөсөн нь хамгийн том хөрөнгө оруулалт байсан юм. Чанартай суурь боловсрол эзэмшсэний ачаар би мөнгөгүй байсан ч дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж чадсан юм. Яг үнэндээ би урьдах ажлаа л сайн хийдэг байснаас бусдаас онцгой сэтгэдэг байсандаа тэтгэлэг авсан юм биш л дээ. Хичээлдээ, ажилдаа мэрийлттэй надад зөвлөж туслах, энд тэндхийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх сайхан сэтгэлтэй хүмүүс олон тааралдаж байсныг хэлэх хэрэгтэй. Нэг ёсондоо боломжууд өөрөө чамайг ангуучилж иртэл нь хичээлдээ, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Миний хамгийн сайн хийж чадсан зүйл бол ирсэн боломж бүрийг ашиглахыг хичээж байсан явдал юм. Интернет, дэвшилтэт технологийн ачаар дэлхийн энтэй мэдлэг олж авах боломж улам бүр нээлттэй болсоор байна. Мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар мөрөөдлөө бүү хязгаарлаарай. Мэдлэгийн зуун болох энэ эрин үед амьдарч байгаа эрхэм дүү нар минь зорилгынхоо төлөө шантрахгүй зүтгэж чадвал дэлхийн хаана ч үнэлэгдэх өндөр боловсролыг олж авч чаднаа. Та бүхэндээ амжилт хүсье!
Тэтгэлэг авах гол шалгуурууд:
Сургуулийн голч оноо чинь 3.5-аас дээш байхад тэтгэлэг авах магадлал өндөр. Хичээлээс гадна нийгмийн идэвхтэй, тэмцээн уралдаан олимпиадад ордог бол том давуу тал болно. Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл, сургуулиа төгсөөд эх орондоо болон дэлхийд юу өгч чадах хүн болохоо илэрхийлсэн эссе бичих нь бас маш чухал. Мэдээж чамайг сурлага сайтай, мэрийлттэй, бусдаас онцгой болохыг чинь баталсан багш эсвэл даргын тодорхойлолт онцгой үүрэгтэй. Энэ бүгдээс хамгийн чухал нь англи хэлний чинь мэдлэг буюу TOEFL, IELTS-ийн өндөр оноонууд авах хэрэгтэй. Харин магистрт сурах бол ямар мэргэжлээр сурахаас шалтгаалж GRE, GMAT гэсэн шалгалтуудыг бас өгнө. Нэг зүйл нэмж хэлэхэд дэлхийн шилдэг их дээд сургуулиудад материалаа явуулаарай. Учир нь өндөр үнэтэй сургуулиуд авьяаслаг мундаг оюутнуудыг тэтгэлгээр татаж сургуулийнхаа нэр хүндийг өндөрт хадгалах сонирхолтой байдаг. Дэлхий таны өмнө нээлттэй байна. Хичээгээрэй залуусаа!
Тэтгэлэг авч болох сургуулиудыг хаанаас хайх вэ?
Тэтгэлэг хайх маш олон вебсайтууд байдаг. Үүнээс цөөхнийг нь дурдвал
- http://scholarship-positions.com/
- http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e.html
- http://www.earcmn.org/
- http://www.educenter.mn/news/show/id/6
- АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд
- http://mongolia.usembassy.gov/masa.html
Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд
- http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e.html