Эдийн засгийн тойм #72:"Эрдэнэс ТТ"- н хувьцааны ногдол ашиг маргаан үүсгэж байна.

"Эрдэнэс ТТ"- н хувьцааны ногдол ашиг маргаан үүсгэж байна. Өр зээлтэй айл өрх ч бага хэмжээний нэг удаагийн орлогоо дэмий үрэн таран хийхгүйгээ мэднэ дээ. Өмнөх бэлэн мөнгө тарааж байсан туршлагаа бодсон ч, одоогийн засгийн газрын өр зээл, төсвийн алдагдлаа бодсон ч хүн бүрт нэг удаа 30,000-аад төгрөг тараах нь оновчгүй, өгөөжгүй шийдэл болно гэдгийг мэдэж байгаа л даа. Популизмаа гэж. "Попрох" нь ямар гашуун үр дүн авчирдгийг саяхан "Авилгын индекс"-ийн танилцуулгаар олон улс даяараа л ярьсан...