Эдийн засгийн тойм #73: Энэ удаагийн тоймоор төсвийн тогтвортой байдал, төсвийн сахилга бат

Энэ удаагийн тоймоор өмнө нь ярьж, танилцуулж байсан төсвийн тогтвортой байдал, төсвийн сахилга баттай холбогдуулан Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн ( NRGI) болон Гэрэгэ Партнерсийн хамтран гаргасан “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал-2018” судалгааны тайлангаас таницууллаа. Тус судалгааг хийсэн эдийн засагчид, судлаачид болох Г. Рагчаасүрэн, Б. Нямбаатар нар уригдан оролцож судалгааныхаа зорилго, үр дүнгээс хуваалцлаа.
Энэхүү судалгаанд ОУВС-гийн ӨСХ-тэй холбоотой бий болсон өөрчлөлт, бодит хэрэгжилт (тэтгэвэр, ХАОАТ, төрийн албан хаагчдын тоо, тэдний цалин г.м.), төсвийн дүрэм болон ТХМ-ийн хэрэгжилт, нийцэл, уул уурхайн салбарын өсөлтийн төсөөлөл зэрэг гол асуудлууд тусгагдсан бөгөөд дараагийн тоймоор энэхүү судалгааны үр дүн, макро эдийн засгийн загварын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Төсөв хэцүүдсэн үед буюу алдагдалтай үедээ зарцуулах "Төсвийн тогтвортой байдлын сан", харин ирээдүй хойчдоо өв үлдээх " Ирээдүйн өв сан " хэмээх байгалийн баялгийн орлогыг хоёр зорилгоор хуримтлуулах сангууд үүсгэсэн. Түүнчлэн, иргэдийн дунд маргаан дагуулаад байгаа "Эрдэнэс ТТ"- н хувьцааны ногдол ашгийн талаар өмнөх бэлэн мөнгө тарааж байсан муу туршлага, одоогийн ЗГ-ын өр зээл, төсвийн алдагдлаа санан хүн бүрт нэг удаа 30,000-аад төгрөг тараах өгөөжгүй шийдэл гаргаснаас урт хугацаандаа илүү үр өгөөж авчрах бусад олон шийдлийн хувилбарыг авч үзэх нь оновчтой байж болох талаар дурдлаа.