Эдийн засгийн тойм #71: Монгол Банкнаас 2012-2016 онуудад хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөр

Энэ удаагийн тоймоор Монгол Банкнаас 2012-2016 онуудад хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөр, арга хэмжээнд хийсэн хөндлөнгийн үнэлгээний талаар ярьлаа. Эдгээр хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд нийт 7.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2016
оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт олгосон санхүүжилтийн 58% буюу 4.2 их наяд төгрөг эргэж төлөгдөөгүй байна.
Том арга хэмжээнүүдийн хувьд урт хугацаатай санхүүжилт хийгдсэнээс гадна мөн хугацаа хэтрэх, барьцаа хөрөнгийн чанар муу байх зэрэг эрсдэл, асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Үнэлгээний хүрээнд хийгдсэн бүртгэлийн болон эдийн засгийн нөлөөллийн
тооцоог та бүхэн сонирхон үзээрэй