Эдийн засгийн тойм #67: Энэ удаагийн эдийн засгийн тоймоор бизнес эрхлэгч аж ахуйн нэгж

Энэ удаагийн эдийн засгийн тоймоор бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, бодлого боловсруулагчдад ирээдүйн үйл ажиллагаа, бодлогоо төлөвлөх, тодорхойлоход нь суурь мэдээллийн нэг эх үүсвэр болох эдийн засгийн чиглүүлэгч индикаторуудын нэг Хэрэглэгчийн итгэлийн индексийг танилцууллаа. Өрхийн санхүү, худалдан авалтын төлөвлөгөө, инфляци, ханшны хүлээлт зэрэг мэдээллийг энэхүү судалгаа агуулдаг. 2018 оны 3-р улирлын судалгаанаас харахад хэрэглэгчдийн итгэлийн ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан бол харин хэрэглэгчдийн өнөөгийн байдлын үнэлгээ мэдэгдэхүйц сайжирчээ. Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.6 хувь байна.
#MongolTV