Эдийн засгийн тойм #56: Олон улсад “Татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм” буюу "ГААР"-ын тусламжтайгаар

Олон улсад “Татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм” буюу "ГААР"-ын тусламжтайгаар улс орнуудын татварын эрх мэдэлтнүүд өөрсдийн татварын системээ хамгаалдаг болсон. ГААР-ыг хэрэгжүүлж эхэлснээр татварын эрх мэдэлтнүүдийн хувьд ач холбогдолтой байж болох ч татвар төлөгчдийн хувьд хүндрэл үүсч болно. Татварын системийн өөрчлөлт нь уян хатан байх хэрэгтэйгээс гадна татвар төлөгчдөд ойлгомжтой байх ёстой. Татварын систем тодорхойгүй байвал татвар төлөгчид хүлээж авахгүй учраас ямар дүрэм үйлчлэх ёстойг тэдэнд ойлгомжтой, тодорхой байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлвэл, татвар төлөгчид хөрөнгө оруулалт хийх болон шийдвэр гаргахаасаа өмнө тухайн систем ямар байдлаар хэрэгжихийг мэдэж байх нь чухал. Татварын системд гарсан цоорхойг олохын тулд ГААР-ыг ашигладаг. Тиймээс татвараас зайлсхийсэн нь илэрсэн тохиолдолд ямар үр дагавар хүлээж байгаа вэ гэдгийг хүмүүс мэддэг байх хэрэгтэй. Энэхүү тоймоор эдгээр асуудал, хэлэлцэгдэж буй татварын өөрчлөлтийн талаар хөндлөө. Олон улсын болон дотоодын татварын мэргэшсэн зөвлөхүүд мөн тоймд оролцож санал бодлоо хуваалцлаа.

/Өнгөрсөн баасан гарагт хийсэн Эдийн засгийн тоймоороо (#56) "Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм" (GAAR)-үүд болон татвар төлөгчийн эрхийн асуудлыг хөндөж ярьлаа. Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд чухал болох энэ асуудлаар мөн “Европын татварын зөвлөхүүдийн нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Пиергиоргио Валент, Зөвлөх Ери Нековар, Баруун Австралийн хуулийн сургуулийн Профессор Рик Гревер, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г. Алтанзаяа нар оролцлоо.
Mongolia intends to introduce its first ever GAAR rules in its domestic law as part of the ongoing tax reform package. A poorly designed or administered GAAR is in neither the taxpayer, nor the tax administration’s interest. Therefore, taxpayers should be informed well in advance. In my economic review, I was trying to give some information about GAAR and the amendments going to be made in Mongolian tax legislations./