Эдийн засгийн тойм #54: МУ-ын төсвийн орлого сүүлийн нэг жилийн хугацаанд их хэмжээгээр өссөн.

МУ-ын төсвийн орлого сүүлийн нэг жилийн хугацаанд их хэмжээгээр өссөн. Эхний хагас жилийн байдлаар 6.3%-д хүрснийг өмнөх тоймоор дурдсан. Цаашдаа ч 6%-иас дээш өсөлттэй байхаар таамаглаж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 5 жилийн дундаж өсөлт болох 4.4%-иас
өндөр байхаар байгаа юм. Ийнхүү ижил зэрэглэлд багтдаг бусад улс орнуудтай харьцуулж үзэхэд эрс өсөлт гарсан нь МУ-ын зээлжих зэрэглэлийг өсгөж “B/Тогтвортой” болгох гол шалтгаануудын нэг болсон. Мөн ОУВС-гийн ӨСХ-ийн хүрээнд гадаадаас орж ирэх санхүүжилт
нэмэгдсэнээр МУ-ын валютын нөөц 3 тэрбум хүртэл өсөөд байна. Энэ мөн сүүлийн 5 жилийн хугацаанд гараагүй хамгийн өндөр үзүүлэлт юм. Гаднаас орж ирж байгаа энэ өгөөж нь МУ-ын зэрэглэлийг ахиулах нэг чухал нөхцөл юм.
Гэхдээ өрийн хэмжээ өндөр байсаар байгааг мартаж болохгүй. Тухайлбал, 2018 оны байдлаар ДНБ-тэй харьцуулсан ЗГ-ын өр 75.3%-тай байхаар байгаа бөгөөд В зэрэглэлд багтаж байгаа бусад улсуудын медиан болох 62%-иас өндөр байгаа юм. Учирч болох саад бэрхшээлийн
тухайд МУ-ын эдийн засагт гарсан эдгээр өсөлтүүд нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт болоод гадны хүчин зүйлүүдээс илүүтэй хамааралтай. Тиймээс бүтцийн шинэчлэлүүдээ үргэлжлүүлэн хийж, цаашид тулгарч болох эрсдэлд бэлдэх нь чухал байна. Түүнчлэн
тус агентлаг улс төрийн эрсдэл нь ирээдүйд зэрэглэлийг бууруулж болох нэг хүчин зүйл болохыг дурджээ.