Миний тухай 

УИХ гишүүн Б.Мөнхсоёл
View Larger

Б. МӨНХСОЁЛ

УИХ-н гишүүн

Гэрлэсэн

Ээж, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг

1975.05.26 нд төрсөн

Цахим хаяг: contact@munkhsoyol.mn

ТОВЧ НАМТАР

Боловсрол

  • 2010-2011 Хюберт Хамфри Феллоу, Мичиганы Их Сургууль, АНУ
  • 1999-2001 Магистр, Олон улсын бизнесийн удирдлага, Азийн Технологийн Институт, Тайланд
  • 2000-2001 Магистр, Олон улсын санхүү, SKEMA, Европын Бизнесийн Сургууль, Франц
  • 1992-1997 Бакалавр, Эдийн засаг, Бизнесийн удирдлага, ТИС-ийн харъяа Компьютер Техник Менежментийн Сургууль (одоогийн ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль)

Мэргэшил

  • 2018 ОУВС болон ДБ-ны жилийн уулзалт: Хэвлэл мэдээллийн хөтөлбөр, Бали, Индонез.
  • 2018 Удирдахуйн ухаан, CELA, Благовград, Болгар
  • 2017 Баялгийн хараалыг сөрөх нь, Төв Европын Их Сургууль, Будапешт, Унгар
  • 2015 Төсөл, худалдан авах ажиллагааны менежмент, Азийн Менежментийн Институт, Манила, Филипин
  • 2014 ОУВС болон ДБ-ны Хаврын болон жилийн уулзалт: Иргэний нийгмийн хөтөлбөр, Вашингтон, Америк
  • 2007 Бизнес, лидершипийг хөгжүүлэх нь, CASIN, Женев, Швейцарь
  • 2003 Үр өгөөжтэй бодлогын баримт бичиг бичих нь, Улаанбаатар, Монгол
  • 2002 “Жижиг хотуудыг хэрхэн хөгжүүлэх вэ?” танилцах аялал, ОХУ, Казакстан, Украйн
  • 2002 Үр өгөөжтэй бодлогын баримт бичиг бичих нь, Улаанбаатар, Монгол

Ажлын туршлага

  • 2024 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018 -2024 Улаанбаатарын “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах төслийн багийн удирдагч (EBRD)
  • 2017 -2023 Монгол дахь Америкт Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн (MASA)
  • 2014-2024 Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захирал
  • 2017-2019 Монгол HD Телевизийн Эдийн засгийн тоймч
  • 2016 ХҮН нам (Хөдөлмөрийн Үндэсний Нам) -ын УЗ-ийн гишүүн
  • 2014-2017 Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ГОУХАН) Эрчим Хүчний Үр Ашиг төслийн Ахлах эксперт
  • 2002 -2013 Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн хөтөлбөрийн Менежер
  • 2002 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн “Говийн бүсийн эдийн засгийн өсөлт” төслийн Бизнесийн хөтөлбөрийн ажилтан
  • 1997 ТИС-ийн КТМС-ийн багш

Хэлний мэдлэг

  • Англи
  • Франц
  • Орос

Тантай танилцахдаа баяртай байна 

УИХ гишүүн Б.Мөнхсоёл

ТОВЧ НАМТАР

Б.Мөнхсоёл нь Монголын эдийн засаг, төсөв санхүүгийн удирдлага, бизнесийн хөгжлийн талаарх бодлогын судалгаа, шинжилгээний чиглэлээр 20-иод жил ажилласан туршлагатай бодлого боловсруулагч бөгөөд 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  

Тэрээр 2014 оноос хойш Үндэсний Стратегийн Хүрээлэн ТББ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж, дотоодын болон олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран, нэг талыг баримтлалгүй, тоо баримт бүхий судалгаан дээр үндэслэн Монгол Улсын хөгжлийн стратеги, эдийн засгийн асуудлаарх иргэдийн дунд дутагдаж буй орон зайг нийтлэл бичих, хэлэлцүүлэг зохион байгуулах, бодлогын түвшинд нөлөөлөх замаар нөхөхийг зорин ажилласаар ирсэн. Тус байгууллага нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санаачилга, санхүүжилт бүхий Улаанбаатарын “Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах төслийг гадны түнш, зөвлөх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлээд байна.

Б.Мөнхсоёл нь 2002-2013 оны хооронд “Нээлттэй Нийгэм Форум”-д Эдийн засгийн хөтөлбөрийн менежерээр ажиллахдаа иргэний оролцоог нэмэгдүүлэх, бодлогын судалгааг дэмжих чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Тэрээр 2017-2019 онуудад Монгол HD Телевизэд эдийн засгийн тоймчоор ажиллаж Баасан гараг бүрийн “Оргил Цаг” мэдээний эдийн засгийн тоймыг хүргэж байв. Мөн иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, тухайн асуудлаарх хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бүхий “Монголын Эдийн засгийн клуб”-ын уулзалтыг 2016 оноос хойш долоон жил гаруйн хугацаанд зохион байгуулсан.

Тэрээр төрийн бус байгууллагын удирдлага, олон улсын хөгжлийн чиглэлээрх олон жил хуримтлуулсан ажлын туршлагатай.